ТАНИЛЦУУЛГА

Түүхэн товчоо:Шинэ Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм ёсоор 1923 онд Зая бандидагийн шавийг 16 сум, 33 багтай Эрдэнэбулган уулын хошуу болгон өөрчилсний дотор Дэмчиг дацангийн нутагт Эрдэнэ, Мандал, Хануй гурван сум байгуулагдаж, 1925 онд эдгээр гурван сум нэгдэж Эрдэнэмандал сум үүссэн түүхтэй.

Газар зүйн байршил: Аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн хойш 168км, Улаанбаатар хотоос 500км зайд оршдог. Эрдэнэмандал сум нь 336330 га газар нутагтай.

Нутгийн хөрс, ургамал бэлчээр: Эрдэнэмандал сум нь хуурай сэрүүн мужид хамрагдана. Энэ мужид нутгийн далайн төвшнөөс дээших 1500-1700 метрийн бүх нутаг хамаарна. Энд чийгшилийн хүрэлцээ дутагдалтай байдаг.

Ан амьтан: Эрдэнэмандал суманд Халиун буга, Бор гөрөөс, Чоно, Үнэг, Хярас, Тарвага, Гахай зэрэг амьтад элбэг байдаг.

Уур амьсгал:Хануй, Хүнүй зэрэг голын сав нутагт жилийн дундаж температур 0-2 градус хүртэл хүйтэн байдаг. Тус сум нь хуурай сэрүүн мужид хамаарагдана. Энд чийгшилийн хүрэлцээ дутагдалтай байдаг. 1 дүгээр сарйн дундаж температур нь -18.2 градус, 7 дугаар сарын дундаж температур +20 градус, агаарын үнэмлэхүй дулаан +35+43 градус дулаан, хамгийн хүйтэн нь -30-35 градус хүрдэг.5 дугаар сарын сүүлийн 10 хоногоос 9 дүгээр сарын 2 дугаар 10 хоногийн хугацаанд хоногийн дундаж температур +10 градус, жилийн дундаж салхины хурд нь 3м/с, жилийн хур тунадасны хэмжээ 193,5 мм байдаг.

Түүхийн дурсгалт газар: Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрт Гол мод 1, Хар хул хааны балгас, Өлзийт дэнжийн дурсгал, Уртын амны дурсгал, Цоргын дөрвөлжин булш, Наймаа толгой, Буган чулуун хөшөөнүүд, Дөрвөлжин булшнууд, Хүн чулуун хөшөөнүүд, Хэрэгсүүр гэх мэт түүхийн дурсгалт газруудтай.

Засаг захиргаа, хүн ам /хүн амын тоо/: Одоогоор Алаг-Уул, Идэр-Улаан, Эрдэнэ-Уул, Хан-Өндөр, Тээл, Өлзийт гэсэн засаг захиргааны анхан шатны 6 багтай.  5608 хүн ам, 376133 толгой малтай.

Эдийн засаг нийгмийн байдал: Эрдэнэмандал суманд 13 албан байгууллага, 45 ААН үйл ажиллагаа явуулдаг. Тус сум нь нийт 1622 өрх, 5608 хүн амтай. Үүнээс малчин өрхийн тоо 1221, малчдын тоо 1934, малтай өрх 1454, малгүй өрх 135, өрх толгойлсон эмэгтэй  257 байна. Нийт хүн амын хөдөлмөрийн насны 3604 иргэнээс 2178 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Сумын хэмжээнд I одонтой эх 122, II одонтой эх 326 байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 76 зорилтот бүлэг хамрагддаг.

Алдартнууд: БНМАУ-ын хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт механикжуулалт, Б.Цогоо барилгачин, Ш.Цэрэнжаргал нэхмэлчин,

МУАЖ, МУГЖ Ө.Баярмагнай дуучин, БНМАУ-ын төрийн шагналт геологич С.Цэрэн-Очир, МУ-ын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, БНМАУ-ын гавьяат барилгачин С.Насан, БНМАУ-ын гавьяат барилгачин Д.Цэрэнбат, МУ-ын гавьяат механикжуулагч Б.Хануй, МУ-ын гавьяат хуульч Р.Өлзийбуян, МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Даваасүрэн, МУ-ын хүний гавьяат эмч Н.Очиржанцан, МУ-ын гавьяат жүжигчин С.Боороо, МУ-ын гавьяат малчин И.Жанцандорж, МУ-ын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, МУ-ын хүний гавьяат эмч О.Дашдэндэв, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич Д.Дашжамц, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Базаррагчаа, МУ-ын гавьяат багш Б.Барамсай, МУ-ын хүний гавьяат эмч Ц.Дэнсмаа, МУ-ын гавьяат багш Г.Батсуурь, УИХ-ын гишүүн асан, МУ-ын Засгийн газрын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд асан, Эрүүл мэндийн гавьяат ажилтан Н.Удвал, Эрүүл мэндийн сайд асан, Эрүүл мэндийн гавьяат ажилтан А.Цогцэцэг, Уул уурхайн гавьяат ажилтан С.Пүрэвдорж, Урлагийн гавяяат зүтгэлтэн С.Бараанасан, МУ-ын гавьяат барилгачин н.Рэнцэндорж, МУ-ын гавьяат Мал зүйч Ё.Давааням, МУ-ын гавьяат эмч н.Гончигсүрэн, МУ-ын их хурлын гишүүн асан, Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр.

МУ-ын бага хурлын гишүүн Р.Должин, Ардын их хурлын депутат М.Дүгэржав, Дэжид, Л.Цэгмэд, З.Лхагвасүрэн, Ц.Дуламсүрэн, С.Рэнцэнбал, С.Батмөнх, Р.Хатанбаатар.

Намын төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адьяа, АБЯ-ны 1 дүгээр орлогч сайд Г.Алтангэрэл зэрэг олон эрдэмтэн докторууд төрөн гарсан.

You may also like...