A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / ИДЭР-УЛААН БАГ

ИДЭР-УЛААН БАГ

ИДЭР-УЛААН БАГ

Уул баг нь Эрдэнэбулган уулын хошууны Хүнүй сумаас үүсэлтэй бөгөөд дараа нь Хан-Оюут сумын 1,2,3 баг гэгдэж байгаад Хан-Оюут сумыг татан буугдагахад тус суманд харьяалагдах болжээ.

Тус багийн нутагтмангалын дуган байсан бөгөөд Хан-Оюут сумын төв анх байрлаж байгаад 1930 оны үед нүүж Алаг-Уулд суурьшжээ. 1950 онд Хан-Оюут сумын хоёр дахь сургууль байгуулагдан хичээллэж байгаад 1956 онд сум татан буугдахад таржээ.

Хожим нь 1970 онд дахин бага сургууль байгуулагдан хичээллэжээ. Мөн хүний бага эмчийн салбар, дэлгүүр зэрэг албан байгууллагатай, сумын төвтэй утсан холбоотой байв.

Хүнүй голын урд талын Бөхөн шарын нуруу, Чингэлтэй, Овгор улаан уулсын ар, Гол мод, Урт шивэрт Мухар шивэрт, Цоргын тал, Хавцгайт, Их бага халзан, Хүнүйн голын хойно Сэрэвгэр, Идэр улаан, Хан-Оюут уул, Бугат Тээлийн нурууны өвөр, Хуурай, Ваарт, Тал булаг, Уртын шуудууны орчим нутаг хамрагддаг.

Тус багийн нутаг нь Алаг-Уул баг, Хайрхан, Батцэнгэл, Ихтамир, сумдын болон Эрдэнэ-Уул багийн нутагтай залган оршдог.

Багийн даргаар Б.Агваанбаяр, Г.Ням-Осор, Б.Ганбаатар, Т.Батсайхан /2016 оноос /зэрэг хүмүүс дарааллан ажиллаж байна.