АЛАГ-УУЛ БАГ
Алаг-Уул баг нь Эрдэнэбулган уулын хошууны Алаг-Уул сумаас үүсэлтэй бөгөөд дараа нь Хан-Оюут сумын 4,5,6,7 дугаар баг гэгдэж байсан ажээ. Энд нэг тал нь хүрмэн чулуугаар бүрхэгдсэн хар нөгөө тал нь жирийн хөрс чулуутай алаг уул оршдог учраас ийнхүү нэрлэгдсэн ажээ. Хан-Оюут сумын төв 1930 оны үеэс энд суурьших болж захиргаа, хоршоо, эмнэлэг, малын эмнэлэг зэрэг байгууллагын байшин хашаа баригдаж нэлээд тохижсон том суурин болж байсан боловч Хан-Оюут сум татан буугдсаны дараа орхигдож хөдөлмөрч нэгдлийн нэгэн бригад болон үлджээ. Нэгдэл тарсны дараа Алаг-Уул баг болжээ. Алаг-Уул багийн нутаг нь одоо Цагаан чулуутын гол, Их нуураас урагш өндөр хайлааст, Гүнгэрэгийн овоо, Хадатын далан, Уртын нуруу хавийг эзлэх бөгөөд Тээл баг, хайрхан сум, Идэр-Улаан баг, Эрдэнэ-Уул, Өлзийт багтай залган оршдог.
Алаг-Уул багийн даргаар
1992-1995 онд Ш.Алагаа
1996-1998 онд Р.Лхагвадорж
1998-2000 онд Ш.Пүрэвхүү
2000-2004 онд Ж.Далхжав
2004-2008 онд Д.Түвшинсайхан
2008-2012 онд Р.Лхагвадорж
2012-2016 онд В.Цогтбаяр
2016-2020 онд Д.Түвшинсайхан нарын зэрэг хүмүүс дарааллан ажиллаж байна.