A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Соёлын төв

Соёлын төв

Зорилго: Соёлын үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэн  соёлын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж үндэсний болон орчин үеийн соёл урлагийн үйл ажиллагааг ард иргэдэд, хүүхэд багачуудад зааж сургах ёс зүйтэй соёлч боловсон хөнгөн шуурхай үйлчлэх нь бидний гол зорилго юм.

Зорилт:  Үндэсний болон хүн төрөлхтний Соёл урлагийг эрхэмлэн дээдэлж үнэт зүйлсээс суралцан, өвлөн уламжлан, бүтээж туурвин, зааж сурган түгээн дэлгэрүүлэхэд соёлын төвийн эрхэм зорилт юм

Эрдэнэмандал сумын Соёлын төв нь 2019 онд 67,533,7 сая төгрөгний төсөвтэй, 1,500,0 төгрөгний өөрийн орлогын төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулж төсвийн төлөвлөлтийг зохистой зарцуулж ,төсвийн ажлын тайланг сар улиралаар , зохиогдож байгаа соёл урлаг, олон нийтийн үйл ажиллгааны мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь  цахим ертөнцөд  болон байгууллагын мэдээллийн самбарт байршуулан жилийн орлогын төлөвлөгөөг 150% давуулан биелүүлж ажиллаа.

Сумын  ард иргэдэд урлаг соёлын үйлчилгээг цогцоор нь хүргэж түүхэн тэмдэглэлт өдрүүд,иргэдийн чөлөөт цагт зориулан тэдний авяасыг нээх,авъяастныг тодруулах мэдээлэл өгөх нийгмийн идэвхийг өрнүүлэх гүү зүйн мэдрэмж олгох, оюун ухааныг хөгжүүлэх харицааны соёл, нийгэмшүүлхэд анхаарч соёл хүмүүжлийн ажилаа зохион явуулж байна.

Орон нутагтаа байгаа түүх соёлын дурсгалт болон утга соёлын өвийг судлах,эрин сурвалжлах,бүртгэл мэдээллийн сангаа баяжуулан  бүртгэн баримтжуулж,сумын засаг даргын захирамжаар хариуцуулж өгөх ажлыг эрчимтэй зохион байгуулан ажиллаа.

Соёл урлагаар үйлчлэх, соён гэгээрүүлэх, соёлын болон төрөөс баримтлах бодлого хууль сурталчлах, иргэдэд чанартай хүртээмжтэй соёлын үйлчилгээг хүргэх чиг үүргийнхээ хүрээнд нэгжид төдийгүй алба хаагч, иргэд олон нийтэд үйлчилгээг хүргэх зорилтыг дэвшүүлж, уулзалт, цэнгүүнийг сумын хэмжээнд зохион байгуулав. БСУГ-аас 2019 онд Соёлын төвийн үйл ажиллагаанд ажиллах чиглэлийг хэрэгжүүлэх,ажлыг чанартай хүртээмжтэй, санаачлагатай, бүтээлчэээр ажиллах тал дээр анхаарч байгууллагын төлөвлөгөө гарган үйл ажиллагаа явууллаа. Явуулсан ажлын хүрээнд давхардсан тоогоор 4086 иргэнийг хамруулж, 22 ахмад ажилтан, 85 алба хаагч, тэдний 47 гэр бүлийг алдаршуулж , 2 аж ахуй, нэгж, иргэдийн үйл ажиллагааг  сурталчлан бусад 8 арга хэмжээг холбогдох байгууллага, хувь хүнтэй хамтран зохион  байгуулж ажилласан. 2019 онд Архагай аймгийн соёлын тѳвүүдийн урлагийн анхдугаар наадамд амжилттай оролцож 2-р байр эзэлсэн.

  Соёлын төв нь 7 орон тоотой ажиллаж байна. Үүнд:

  • Соёлын төвийн эрхлэгч ба удирдах албан тушаалтан-1
  • Гүйцэтгэх ажилтан-2 / бүжгийн багш, Номын санч/
  • Соёлын өвийн ажилтан-1
  • Үйлчлэх  ажилтан-3 / үйлчлэгч, галч / зэрэг 7 орон тоотой ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Соёлын төвийн эрхлэгчээр Б.Отгонсүрэн ажиллаж байна.

 Холбоо барих утас: 99157162