A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Сум дундын эмнэлэг

Сум дундын эмнэлэг

Ардын хувьсгалаас өмнө Эрдэнэмандал нутагт дорно дахины уламжлалт анагаах ухаанд мэргэшиж, нэр цуу нь түмэнд түгсэн оточ маарамбууд цөөнгүй байжээ. Энэ талаар Ц.Цүлтэмийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүх” (2003) номд:  Дондогдорж, Өлзийбат гэгдэх ах дүү хоёр маарамба Хануйн голд байшин суурин барьж, өвчтөнийг хэвтүүлж эмчилдэг. Ханах, төөнөх, хагалах, түрэмдэх зэргээр тухайн үеийн шилдэг арга барилаар эмчилж өвчнийг анагаах талаар шавь төдийгүй халхад нэрд гарсан учир орос, буриад хүмүүс ч хол нутгаас ирж эмчлүүлж байжээ.

БНМАУ-ын II Их хурлын тогтоолоор 1925 оны 11 дүгээр сарын 06-нд цэцэрлэг хотын амбулатори нээгджээ. Түүнээс хойш Архангай аймгийн сумдад эмнэлгийн салбар, тасаг байгуулан ажиллуулах явдал өргөжсөөр 1933 он 5 дугаар сарын 20-нд Эрдэнэмандал суманд эмнэлэг байгуулагдав.

Манай эмнэлэг 2019 онд  8 их эмч,  30 ажилтантайгаар  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж ирлээ. Нийт эмч мэргэжилтний 68% нь мэргэжлийн ахлах болон тэргүүлэх зэрэгтэй.

2019 онд 3 их эмчийг нарийн мэргэжлийн эмчээр бэлтгэн ажиллаж байгаа. 1 сувилагчийг хөнгөвчлөх эмчилгээний сувилагч, 1 сувилагчийг хүүхдийн сувилагчийн мэргэжлээр бэлтгэлээ. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр Японы хүүхдийг ивээх сангийн Денан төсөлтэй хамтран ажиллаж багийн бүх эмч нарыг яаралтай тусламжийн багаж тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн багийн эмч нарт бензиний асуудлыг шийдвэрлэсэн.

Жирэмсэн эхийн хяналтыг сайжруулах чиглэлээр нэрийн хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Нарийн мэргэжлийн эмч нарын хангалтыг сайжруулж шүдний эмч, мэдээгүйжүүлгийн эмч нарыг бэлдэж ажиллуулж эхлээд байна.

Тус эмнэлэг нь жилдээ давхардсан тоогоор тойргийн болон сумын эмнэлгийн нийт  18547 үйлчилгээ үзүүллээ.

Лабораторийн шинжилгээнд 5827 хүн хамрагдлаа. Жирэмсний хяналтанд 118 эхийг хяналтанд авав, Хэвтэн эмчлүүлсэн 362. Алсын дуудлага 177. Урьдчилан сэргийлэх үзлэг 3616. Гэрийн үзлэг 525. Амбулаторийн үзлэг  1620 байлаа.