A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Хүүхдийн цэцэрлэг

Хүүхдийн цэцэрлэг

ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Тус цэцэрлэг нь Архангай аймгийн АДХГЗ-ийн 1961.08.01-ний өдрийн шийдвэрээр 1 бүлэг 25 хүүхэдтэй, 5 ажилтантай байгуулагджээ. Цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Н.Пэрэнлэй 1961-1963 онд ажиллаж байсан бөгөөд түүний дараа:

  • Н.Цэрэндүг. 1963-1965
  • Н.Цэрэнжав. 1965-1966
  • Н.Цэрэндүг. 1966-1971
  • Д.Сумъяа. 1971-1979
  • Э.Юмсүрэн. 1979-1990
  • Р.Готовхүү. 1990-2010
  • Б.Буяндэлгэр. 2010 оноос ажиллаж байна.

Эрдэнэмандал сумын цэцэрлэг нь:

  • 1964 онд 2 бүлэг, 8 ажилтан
  • 1976 онд 3 бүлэг, 12 ажилтан
  • 1989 онд 4 бүлэг, 16 ажилтан
  • 2008 онд 5 бүлэг, 21 ажилтан
  • 2011 онд 6 бүлэг, 26 ажилтан
  • 2013 онд 7 бүлэг, 28 ажилтан
  • 2019 онд 10 бүлэг 35 ажилтантай болж өргөжсөн.

Бид 2019-2020 оны хичээлийн жилд 35 хүний орон тоотой 10 бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

2019 он манай хамт олны хувьд амжилт бүтээл арвинтай, үр дүнгээ үнэлүүлсэн жил болон өнгөрлөө. Архангай аймагт зохион байгуулагдсан “Бүтээлч байгууллага, бүтээлч багш” уралдаанд амжилттай оролцож, 1-р байрыг эзлэн 3.000.000 төгрөгөөр шагнагдаж “Бүтээлч байгууллага” болсон. 2018 онд сургалтын орчны стандартыг 84% биелүүлэн ажилласан бол 2019 онд 92%-д хүргэсэн амжилттай байна.

2019 онд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хүлээн авсан. 1.296.029.330 ₮ -ийн өртөгтэй баригдаж 10 бүлэгт сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдаж байна.

2019 ондоо 1 бүлэг шинээр нэмэгдэн нийт 10 бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 150 хүүхдийн шинэ цэцэрлэгт 46.900.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Багш хөгжил хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн

Багш хөгжлийн төвд 1.958.000 ₮-ийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Ширээний иж бүрэн компьютер, олон үйлдэлтэй перинтер зэргийг шинээр байршуулж, цэцэрлэгийн бүх анги танхим интернетийн сүлжээнд холбогдож, багш ажлын байрандаа хөгжих орчин бүрэн хангагдсан.

Мэргэжлийн зэргээ ахиулан 4 тэргүүлэх зэрэг, 1 заах аргач зэрэг  шинээр авсан.

  1. Хүүхдийн цэцэрлэгийн Эрхлэгч Б.Буяндэлгэр /2019 онд Тэргүүлэх мэргэжлийн зэрэг авсан байна./
  2. Багш Б.Энхтуяа /2019 онд Тэргүүлэх мэргэжлийн зэрэг/
  3. Багш Г.Сувдсүрэн /2019 онд Тэргүүлэх мэргэжлийн зэрэг/
  4. Дуу хөгжмийн багш З.Батжаргал /2019 онд Тэргүүлэх мэргэжлийн зэрэг/
  5. Багш Ч.Дорждэрэм Заах аргач мэргэжлийн зэрэг тус тус шинээр авсан амжилттай байна.

1,2-р цэцэрлэгийн байр бүх анги танхим, нэгдсэн халаалтанд холбогдсон.

Гал зууханд тоног төхөөрөмж цахилгаан хэрэгсэл шинэчлэгдсэнээрээ гурилан бүтээгдэхүүнийг хийж хүүхдийн эрүүл аюулгүй орчноор хангасан.

Хамран сургалт

2019-2020 оны хичээлийн жил 452 хүүхэд авахаас 429 хүүхэд хүлээн авч СӨБ-ын хамран сургалтыг 95%-д хүргэн ажилласан. Үүнээс: Үндсэн сургалт-286 хүүхэд хамруулсан ба хувилбарт сургалтаар -143 хүүхэд хамрагдсан. Жил бүр сурлагын амжилт хамран сургалт 4-5%-иар ахисан амжилттай ажилласан.

Байгууллагын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэнд, дотоод хяналт

  • ХАБ , Эрүүл мэндийн үйл ажилагааг байгууллага дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажилладаг. Зөвлөлийн харицсан ахлагч, нарийн бичиг, гишүүд гэсэн чиглэлтэй. Байгууллагын аюул осолгүй байдалд зааварчилгааг өгч, арга зүйн болон бусад дэмжлэг зөвлөгөө зөвлөмжийг өгч хариуцан үр дүнтэй ажиллаж байна.
  • Дотоод хяналтын баг бүрэлдэхүүн байгууллагын эрүүл мэнд, сургалтын хэвийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж хамтран ажилладаг. Дотоод хяналт нь сард 1 удаа багаараа зөвлөн тусалж, хяналтын үйл ажиллагааг явуулдаг.

Цаашид 2020 онд дараах гол ажлуудыг хэрэгжүүлнэ

  • 2020 ондоо өмнөө тавьсан зорилтын дагуу хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй, ёс зүй, хариуцлагыг ухамсарлан бүх ажилчид хамт олноороо үр бүтээлтэй ажиллаж улсын тэргүүний цэцэрлэг болохын төлөө ажиллана.
  • Сурлагын чанар, ахиц, сургалтын стандарт, баримт бичгийг мөрдөн багш нэг бүрийн болон хүүхдийн хөгжилд анхаарч ажиллана.
  • Үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт үр дүнг эцэг эх олон нийтэд тайлагнах, бусад байгууллагатай хамтран ажиллаж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулна.