A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Ерөнхий боловсролын сургууль

Ерөнхий боловсролын сургууль

Анх 1930 он     

Манай сургууль 1930 оны 5-р сард анх үүсч байгуулагдсан. Тэр үед Архангай аймгийн гар үйлдвэрийн холбооны дарга хамар Гэндэн гэгч тус суманд сургууль байгуулахаар ирж Хан-Оюут, Эрдэнэмандал сумдаас 10-аад хүүхэд элсүүлж тус сургуулийг байгуулж, тоо бодлого үндэсний бичиг үсэгт сурган 6 сар хичээллээд төгсгөдөг байв. Анхны багш Ванчин гэлэн /лам/ дараа нь Аюушжав занги байв. Тус сургуульд суралцагчдаас дурьдвал Хан-Оюутын Сундуйн Чойжилжав, Төмөн-Өлзий, Их-Өлөнтийн Гонийн Дашдаваа Цэвээндоржийн Балчин, Дондовын Шаравсамбуу Цуугэлэнгийн Самбалхүндэв нар байв.

Бага сургууль 1940 он

МАХН-ын IX их хурал 1934 онд хуралдаж, үндэсний соёл боловсролын тухай асуудал хэлэлцэн ардын сургуулиудыг орон нутагт олноор байгуулахыг заасан. Энэ дагуу 1940 оны 9-р сард түр сургуулийг бага сургууль болгон өргөтгөсөн. Захирал нь Гэндэнгийн Даваа, багш нар: М.Цэрэнпүрэв, А.Очиржанцан, сурагчид: Д.Барамсай, З.Чойноо, Я.Юнгэрээ, Г.Чулуун, М.Жаргал, М.Жүгдэр, Ц.Цэнд-Аюуш, Н.Мягмаржав, Н.Тамир  гэх мэт

Бүрэн бус дунд сургууль 1944 он

Бүрэн бус дунд сургууль бага сургуулийн бааз дээр 1944 онд байгуулагдсан нь аймгийн зүүн хойт талын бүсэд анхны дунд сургууль байв. Тус сургууль Цэцэрлэг, Бугат, Жаргалант, Хайрхан, Хан-Оюут сумдын хүүхдийг хамран сургадаг байсан. Захирал нь Улсын бага хурлын гишүүн Р.Должин, хичээлийн эрхлэгчээр: Баянхонгор аймгийн Бямбасүрэн, багшаар: Ө.Самбуу, Г.Гомбосүрэн, Т.Цэвээн, Аюуш, Д.Далайсоном нарын 15 багш, нярав Б.Нацаг, ажилчин: Цогт-Очир, Цэрэндаш, Намжил, Шагдар нар ажиллаж байв.

Гүнгэрваагийн Дорждан /Хан-Оюут/ Даваагийн Ядамжав /Цэцэрлэг сум/ Түмэн-Өлзийн Дуламжав /ЭМ сум/Далхын Цэрэндаш /Цэцэрлэг сум/ Доржнамжил /Бугат сум/ Д.Баянмөнх /Хайрхан/ Г.Бум-Эрдэнэ /Жаргалант/ Чадраабалын Цэрэнбаатар /ЭМ сум/ Сүнчээгийн Шарав /Цэцэрлэг сум/ нарын 28 хүүхэд анхны 7-р ангийг төгсчээ.

Бүрэн дунд сургууль 1960 он

1960 онд Бүрэн дунд сургууль байгуулагджээ. Анхны захирал нь: Ц.Цүлтэм тэр үед 40 гаруй багш 800-аад сурагчидтай байсан. Багш нараас дурьдвал Т.Жигжидсүрэн, Д.Намсрай, Д.Гүржав, Г.Бадарч, Х.Жадамбаа, Т.Баасанжав, М.Даваа, С.Бадарч, Д.Намдаг Арцсэд нарыг дурьдаж болно.

Манай сургуулиас улс төрийн зүтгэлтэн Д.Тэрбишдагва, гавьяат багш Г.Батсуурь, гавьяат эмч Ц.Дэнсмаа, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, доктор профессор академич Д.Дашжамц, доктор профессор В.Насан –Очир Ч.Батдэлгэр, В.Адъяасүрэн, С.Гансүх, Ө.Сүхбаатар, Д.Мөнхжаргал, Б.Өлзийхуяг, зохиолч сэтгүүлч С.Батмөнх, С.Лувсандорж, хөдөлмөрийн баатар Ш.Цэрэнжаргал, Д.Цогоо, гавъяат малчин И.Жанцандорж, улсын аварга малчин н.Самбуу, Д.Лонжоо, н.Чойноо, Н.Надалцэрэн, Х.Тарзад, Л.Батсайхан, С.Мягмарсүрэн, Б.Сандагсүрэн,  бизнесмен Ч.Зундуй-Осор Д.Батхүү нарын нэр алдраа дуурсгасан олон арван алдар  цуутай хүмүүс төрөн гарсан.

  Сургуулийн  хөгжлийн зорилт:

  1. Сургуулийн удирдлагын хөгжил, хяналтанд шинэчлэл хийх хүрээнд сургалтын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх, багш, сурагчдын хөгжлийн түвшнийг ЭЕШ, чанарын үнэлгээний шалгалт, олимпиад уралдаан тэмцээний дүн үзүүлэлтээр хангах
  2. Багшийн хөгжлийг хангах хийх хүрээнд сургалтын чанарыг сайжруулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, сургалтын амжилт чанараар аймаг, улсын хэмжээнд хүрэх, тэргүүлэх
  3. Сургалтын чанарыг сайжруулах хүрээнд сурагчдын сурлагын чанарыг сайжруулах, хүүхэд бүрийн урлаг, спортын авьяасыг хөгжүүлэх, аймаг, бүс, улсад амжилт гаргах

Эрхэм зорилго:

Эх оронч, хүмүүнлэг, энэрэнгүй, оюунлаг, бүтээлч, өрсөлдөх чадвар бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино.

  Багш, ажилчид бид….

  Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, багшлахуй, суралцахуйг хөгжүүлнэ.

2019-2020 оны хичээлийн жилд

Манай сургууль нь 2020 онд 90 дэхь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ ондоо түүхт 90 жилийн  ойгоо тэмдэглэх гэж байна. 2019-2020 оны хичээлийн жилд “Сурлагын ахицтай, эрүүл бие бялдартай, зөв харилцаа хандлагатай хүүхэд төлөвшүүлнэ” зорилго тавин хичээллэж байна.  Дээрх зорилтын хүрээнд дараах тэргүүлэх зорилтуудын дэвшүүлсэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

  1. Сурагч нэг бүрийн сурлагын чанарыг ахиулна. “Ирээдүй 1+1” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  2. Ээлжит хичээлийн чанарыг сайжруулна.
  3. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн боловсрол олгоно.

“Багшийн хөгжил”  хөтөлбөр хэрэгжүүлнэ.

  1. Харилцааны чадварыг дээшлүүлж зөв хандлага төлөвшүүлнэ.
  2. Сургууль эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлж эцэг эхийн оролцоог нэмэгдүүлнэ.

2019-2020 оны хичээлийн жилд 61 багш, 43 ажилчин, 37 бүлэгт 1047 суралцагч /бага боловсролд – 494, суурь боловсролд –  337,  бүрэн дунд боловсролд – 193, насан туршийн боловсролын  дүйцсэн хөтөлбөрт суурь боловсролд – 5, бүрэн дунд боловсролд – 7/,  80,100 хүүхдийн  дотуур байранд малчны  206 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

                БУЗАН                                                                   НУЗАН

                  БАЗАН                                                          Ажилчид

Багш нарын хүрээнд БАЗАН, НУЗАН, БУЗАН гэсэн 3 заах аргын нэгдэл ажилладаг.  Нийт багш нараас боловсролын магистр зэрэгтэй – 10, бакалавр зэрэгтэй – 52 багш, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй -8, заах аргач зэрэгтэй -18 багш ажиллаж байна. Мөн  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт- 1, Алтан гадас одонт-2, Хөдөлмөрийн хүндэт медаль- 6, Боловсролын тэргүүний ажилтан- 17, БСШУССЯ-ны Хүндэт жуух бичиг- 25 багш шагнагдсан.

2018 оны 2 сард 640 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байр, дагалдаж улсын төсвийн хөрөнгөөр  баригдсан 250 кВа хүчин чадалтай  дэд станц, уурын зуух, худаг ашиглалтанд орсон.  Эрдэнэмандал сумын хамран сургах тойрог /6 баг/-ийн 6-18 насны хүүхэд, бичиг үсэг үл мэдэгч болон сургууль завсардсан иргэдэд ердийн хэв шинжээр бага, суурь, бүрэн дунд боловсролыг өдрийн болон насан туршийн боловсролын дүйцсэн хөтөлбөр эзэмшүүлж байна.

640, 320, 400 хүүхдийн суудалтай 2 хичээлийн байр, 100, 80 хүүхдийн 2 дотуур, уурын зуух, худагтай. Төвлөрсөн уурын халаалтанд холбогдсон. Туслах аж ахуйд 200 гаруй толгой малтай сургууль байна.

2019 онд гаргасан сурагчдын амжилтаас дурьдвал

  1. Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд
  • Технологийн эмэгтэй төрөлд 12а ангийн сурагч М.Баярмаа 1-р байр /багш Т.Алтанцэцэг / МУБИС-ийн ДУТС-ийн технологийн ангид суралцах эрх
  • Дүрслэх урлагийн төрөлд 12а ангийн сурагч У.Энхбаяр 3-р байр /багш Б.Золбаяр/
  • Математикийн төрөлд 7в ангийн сурагч Б.Бүжиймаа 1-р байр /багш Э.Болор-Эрдэнэ/, 10б ангийн сурагч Б.Оюунсүрэн 3-р байр /багш Б.Отгонжаргал/
  • Монгол бичгийн төрөлд 12а ангийн сурагч Болдбаатар овогтой Мөнхцэцэг 2-р байр /багш М.Алтан-Од/
  • Биологийн төрөлд 12а ангийн сурагч Ганзориг овогтой Жаргалсүрэн 3-р байр /багш Э.Баярбэх/
  1. 12-р ангийн сурагчдын ЭЕШ-ын дүнгийн байдлаар МУИС-4, МУБИС-6, АШУҮИС-2, ШУТИС-3, ХААИС-2, СУИС-2, бусад сургуульд-11 суралцагч элсэн суралцаж байна.
  2. “Өлзийт цом-2019” чөлөөт бөхийн тэмцээнд Б.Лхагвасүрэн, Э.Баттуул багшийн бэлтгэсэн 10 сурагч оролцсоноос 3 хүрэл медаль авсан амжилт гаргав.
  3. Фотон марафон финалын шатнаас 1-р зэргийн дипломоор 2, 2-р зэргийн дипломоор 3, 3-р зэргийн дипломоор 2 сурагч шагнагдсан зэрэг амжилт гаргалаа.