2021 оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 26-нд нутгийн баруун хэсэг, 27-нд зарим газраар нойтон цас, цас орно.
Салхи: 26, 27, 29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.