A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНЛАЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНЛАЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн газартай хамтран шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, сумдын эрүүл мэндийн төвүүдийн эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангах, өвчлөлийн талаар үнэн зөв мэдээллээр ард иргэдийг хангаж ажиллах хүрээнд сумдын удирдлагуудтай онлайн хурлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд 1-р сарын 27-ноос Аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, урлагийн болон бусад уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглож, интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоосон захирамжийг танилцууллаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, Аймгийн Засаг даргын А/22 дугаар захирамж, 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

 

Санал болгох

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд : Өнөө шөнө Завхан, Хөвсгөл, …