A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / Даваа гарагаас эхлэх хичээлийн хуваарь

Даваа гарагаас эхлэх хичээлийн хуваарь

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ.

Энэ хугацаанд сурагчдад телевизээр хичээл заах юм. БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн  1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан хичээлийг 13 телевизэд хуваарилсан байна.

Тодруулбал, MNB, ETV, Боловсрол сувгаар телевизээр хичээлийг 2020 оны 2 дугаар сарын 03-наас эхлэн заана. Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл буюу нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдохоор хуваарилжээ.

Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл буюу нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл орох аж. Мөн ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээлийг заана. Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл орох юм. Анги удирдсан багш болон хичээл заадаг багш нартайгаа цахим сүлжээгээр холбогдон хичээлтэй холбоотой нэмэлт мэдээлэл бие даалт авч даалгаврыг тогтмол хийх боломжтой.

Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулахаар төлөвлөжээ.