МАЛЧИН ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
А. Малчнаар нөхөн тооцуулахдаа бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Хөдөлмөрийн дэвтэр /Шаардлагатай тохиолдолд ажилд орсон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн архивын лавлагаа,1990 оноос өмнө ажилласан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр/
- Баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр/шаардлагатай тохиолдолд тухайн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа/
- Ажилласан жил , тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хугацаанд оршин суугаа багийн даргын тодорхойлолт
- Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ….. оны тооллогын бүртгэл А дансны архивын лавлагаа
- 1995 оноос хойшхи малын А данс үрэгдсэн тохиолдолд Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоол /эх хувь, хуулбарын хамт/
- Тэтгэврийн даатгалын санд бүрэн төлсөн орлогын баримт
- Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
- Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд үндэслэн гаргасан татвар төлсөн татварын байгууллагын тодорхойлолт эсхүл лавлагаа зэрэг материалууд бүрдүүлэн нийгмийн даатгалын байцаагчид хандана уу?